Уншиж байна...

ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛ

Хуримтлуулах зуршлыг бий болгон
эхний жилдээ 20%-ийн өгөөж авах боломж

ТЭРБУМТАН ХУРИМТЛАЛ

Тэрбум төгрөгтэй тэтгэвэрт гарах амархан

Хүүхдэд зориулсан хуримтлал

18 насандаа хүсэл, мөрөөдлөө биелүүлэхэд
зориулав

ГИБРИД ХУРИМТЛАЛ

Хуримтлал болон хөрөнгө оруулалтын
хосолсон бүтээгдэхүүн

Үндэсний
хуримтлал

10,000 Доод үлдэгдэл

  • Жил бүр автоматаар
    сунгагдах насан туршийн хуримтлал
  • Эхний жил 20% 2 дахь жилээс энгийн хадгаламжийн хүү
  • Насан туршдаа жил бүр авто сунгагдана

Хүүхдийн
хуримтлал

10,000 Доод үлдэгдэл

  • Хуримтлалын хүүний 0.6% хүүхдийн сайн сайхны төлөөх санд зориулагдана
  • 13,60%

  • 18 нас
    хүртэл

Тэрбумтан
хуримтлал

10,000 Доод үлдэгдэл

  • Урт хугацаат зээлийн
    төлбөрөө төлөнгөө тэрбумтан
    болох боломж
  • 13.5%

  • 5-22 жил

Гибрид
хуримтлал

30 САЯ Доод үлдэгдэл

  • Хамгийн бага эрсдэлээр хөрөнгийн зах зээлд тоглох боломж
  • Одоогоор хамгийн өндөр өгөөж авсан 50%

  • 1 – 12 сар

ТАНЫ ХУРИМТЛАЛ ХЭРХЭН ӨСДӨГ ВЭ?

ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛ ХӨТӨЛБӨР

Илүү сайхан, итгэл дүүрэн ирээдүйн төлөө

Түгээмэл асуулт



Гибрид хадгаламж нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний ханшийн өөрчлөлтөөс өгөөж хүртэх боломжийг харилцагч нартаа олгодгоороо уламжлалт хадгаламжийн бүтээгдэхүүнээс ялгаатай. Тиймээс хувьцаатай холбосон Гибрид хадгаламжийн хувьд тогтмол хүү гэж байхгүй. Харин түүхий эд болон валютын хадгаламжийг 6 ба түүнээс дээш сараар нээж байгаа тохиолдолд тогтмол хүү нь 1%-5% байх боломжтой.
Анх гэрээгээ байгуулахдаа ханшийн чиглэлийг таамаглана. Ханш таамагласан буюу гэрээнд заасан чиглэлийн дагуух хэлбэлзлийг үзүүлсэн тохиолдолд хадгаламжид хүү тооцогдоно. Харин ханш таамагласнаас ЭСРЭГ ЗҮГТ хөдөлбөл ХҮҮ БОДОГДОХГҮЙ болно.
Ханш таамагласан зүгт хэлбэлзсэн тохиолдолд хүү нь эхлэх ханш болон хадгаламжийн хугацааны эцэст дэх эсвэл түгжсэн ханшийн өөрчлөлтийн хувиар тооцогдоно.
Жишээ нь: Эхлэх ханш: 10
Түгжсэн ханш: 12
Хүү: (12-10)/10=20%
Харилцагч хүү огт авч чадаагүй тохиолдолд гарсан мөн гарахыг үгүйсгэхгүй. Санхүүгийн хэрэгслийн ханш нь дэлхийн зах зээл дээр болж буй олон үйл явдлаас хамааралтайгаар хэлбэлзэж байгаа ба гэнэтийн шок-н нөлөө зэрэгт шинжээчийн зүгээс нөлөөлөх урьдчилан таамаглах боломжгүй байдаг учир хүү аваагүй тохиолдолд гарсан.
Тэрийг шинжээчийн зүгээс хэлэх боломжгүй.
Гадаад валютын хослол: EUR/USD; USD/JPY
Хувьцаа: Одоогийн байдлаар Хонг Конг болон АНУ-н биржийн хувьцаатай холбож байгаа. Гэхдээ бусад бирж-с шалгаж үзээд боломжтойг нь холбож болно.
Түүхий эд: Алт
Анх гэрээнд заасан санхүүгийн хэрэгслийг гэрээний хугацаа дуустал сольж болохгүй. Хэрэв харилцагч өөр санхүүгийн хэрэгсэлтэй холбох сонирхолтой байгаа бол шинээр Гибрид хадгаламж нээлгэж болно.
Гэрээний хугацаанаас өмнө хадгаламжаа цуцалсан тохиолдолд торгуультай. Торгуулийн хувь хэмжээ нь дараах байдлаар тооцогдоно:
Хадгаламж нээснээс хойш 90 хоногийн дотор цуцалбал хадгаламжийн мөнгөн дүнгийн 10% -н торгуультай
Хадгаламж нээснээс хойш 90 хоногийн дараа цуцалбал хадгаламжийн мөнгөн дүнгийн 5%-н торгуультай
Зөвхөн гадаадын зах зээл дээр арилжаалагдаж байгаа хувьцаатай холбоно.
Хадгаламжийн хүүний багахан хэсгийг хандивлан Монголын хүүхдийн төлөө сайн сайхан үйлсэд хувь нэмэр оруулах, илүү сайхан ирээдүйг бүтээлцэх боломжтой юм.
Хадгаламжийн үлдэгдлийн 85 хувь хүртэлх дүнгээр хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой.
Та хүүхдээ анх төрөхөд нь Алтан Түлхүүр хадгаламжийг нээлгэж сар бүр 20,000 төгрөг хийснээр 18 жилийн дараа 18 сая төгрөгтэй болох боломжтой. Хэрэв сар бүрийн орлогоо 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж 30,000 төгрөг болгосон тохиолдолд 18 жилийн дараа 26 сая төгрөгийн хуримтлалыг хүүхдэдээ зориулж хадгалсан байна.
Монгол улсын иргэн: Хүүхдийн төрсний гэрчилгээ, хамтран эзэмшигчийн цахим үнэмлэх
Гадаадын иргэн: Хүүхдийн төрсний гэрчилгээ, Гадаад паспорт
Онлайнаар нээлгэх боломжтой учир та шаардлагатай бичиг баримтуудын хамтаар өөрт хамгийн ойр салбартаа очиж үйлчлүүнэ үү.
Тогтмол хуримтлал үүсгэхэд хамгийн тохиромжтой, өндөр өгөөж бүхий хадгаламж нь Хуримтлалын бүтээгдэхүүн юм. Та сар бүр тогтмол дүнгээр хадгаламжийн дансандаа орлого хийсэн тохиолдолд УРАМШУУЛАЛ авах боломжтой.
Тогтмол хугацаанд хуримтлалдаа орлого хийж чадсан тохиолдолд хугацааны эцэст тогтмол дүнгээр урамшуулал олгоно.
Хугацаа дуусахаас өмнө дансаа хаалгах эсвэл сар бүрийн орлогоо хийж чадаагүй тохиолдолд урамшуулал олгохгүй. Зөвхөн жилийн 3.6 хувийн хүү бодогдоно.
Харилцагч сар бүр хийх мөнгөн дүнгээсээ өндөр дүнгээр орлого хийсэн ч гэсэн хугацааны эцэст олгох урамшууллын дүн өөрчлөгдөхгүй.
Сар бүр хийх мөнгөн дүн
Урамшуулал тогтмол дүнгээр
20,000 төгрөг - 22,000 төгрөг
50,000 төгрөг - 53,000 төгрөг
100,000 төгрөг - 107,000 төгрөг
200,000 төгрөг - 213,000 төгрөг
300,000 төгрөг - 320,000 төгрөг
500,000 төгрөг - 533,000 төгрөг
Сар бүрийн орлогоо тогтмол хугацаанд хийж чадсан тохиолдолд банкнаас төлөх нийт өгөөж (хүү+урамшуулал) жилийн 20%-тай тэнцүү байна. Жишээ нь: Харилцагч сар бүр 100,000₮ хуримтлуулбал 12 сарын дараа 1,200,000₮-ийн хуримтлалыг бий болгож чадна. Харин банк харилцагчийн хуримтлалыг урамшуулж нийт 130,400₮-ийн өгөөжийг (хүү+урамшуулал) олгох бөгөөд энэ нь ойролцоогоор жилийн 20 хувийн хүүтэй тэнцэнэ.
Данс нээсэн эхний гүйлгээ буюу доод үлдэгдэл нь тухайн сарын орлогод тооцогдож явна.
Сар бүрийн тогтмол орлогоо хуанлийн өдрөөр бодож сардаа багтаан хийнэ.
Болно. Сардаа багтаан хэдэн ч төгрөгөөр хэчнээн ч удаагийн давтамжаар орлогоо хуваан хийх боломжтой.
Сар бүр тогтмол хийх орлогоо ЗӨВХӨН 1 УДАА алдсан буюу огт хийгээгүй эсвэл дутуу хийсэн үед үлдсэн саруудын аль нэгэнд нь орлогоо нөхөж хийгээд түүнээс хойш алгасалгүй тогтмол хуримтлуулсан бол таны хуримтлуулах зуршлыг Банк дэмжин УРАМШУУЛАЛ олгоно. 1-ээс дээш удаа алдсан бол УРАМШУУЛАЛ олгохгүй.
ЗӨВХӨН 1 УДАА сард хийх орлогоо 2 давхардуулан хийсэн үед дараа сард алгасаж болно. Энэ тохиолдолд үлдсэн сарууддаа сар бүр тогтмол орлогоо алгасалгүй хийсэн бол Банк таны хуримтлуулах зуршлыг дэмжин УРАМШУУЛАЛ олгоно. Сар бүр тогтмол хийх орлогоо 1-ээс дээш удаа давхардуулан хийсэн бол УРАМШУУЛАЛ олгохгүйг анхаарах.
Хуримтлалын бүтээгдэхүүний данс руу захиалгат шилжүүлэг үйлчилгээг ашиглан гүйлгээ хийхэд үйлчилгээний шимтгэлгүй.
Болно. 18 нас хүрээгүй иргэн өөрийн хууль ёсны асран хамгаалагчаар дамжуулан данс нээлгэж болно.
Хас банкаар цалингаа авдаг харилцагчийн хувьд банкиндаа хандан цалингийнхаа данснаас Голомт банкны “Хуримтлалын бүтээгдэхүүн”-ий данс руугаа автомат шилжүүлэг хийх хүсэлт гаргах боломжтой. Бусад банкуудын хувьд банк хоорондын автомат шилжүүлэг хийх боломжгүй ч тухайн банкныхаа Интернэт банк, Мобайл банкны үйлчилгээг ашиглан цаг алдалгүй хуримтлалаа хийх боломжтой.